Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
АМГ-ын дарга асан Д.Батхуягийг шалгаж дуусаагүй л байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатаас Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт холбогдох хэргийн талаар тодруулга авлаа.

-АМГ-ын дарга асан Д.Батхуягт холбогдох хэргийг шалгаж дууссан уу. Түүнийг хэргээ хүлээсэн гэх юм?
-Түүнд эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш зургаан сар орчим хугацаа өнгөрлөө. Хэргийн хамрах хүрээ өргөн учир цаашид ч шалгаж, мухарлах зүйл олон байна.
-Энэ хэрэгт холбоотойгоор АМГ-ын цөөнгүй ажилтныг ч шалгахаар хорьсон тухай мэдээлэл гарч байгаа. Энэ үнэн үү. Ер нь, энэ хэрэгт хэчнээн хүнийг холбогдуулан шалгаж байгаа вэ?
-Одоогоор АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Геологи уул уурхай кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Даваацогт нарыг шалгаж байгаа.
-Б.Даваацогтыг мөрдөн байцаалтаас зугатаж, гадаад руу оргон зайлсан тухай мэдээлэл ч түгсэн. Энэ үнэн үү?
-Наадах чинь ташаа мэдээлэл байна.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан