Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Сайдаар ажиллаж байгаа гишүүн нэг л байнгын хороонд харьяалагдана
УИХ дахь бүлэг бүлэг буюу МАН-ын гишүүд цаг үеийн асуудлаар хуралджээ. Тэд хурлаараа МАН-ын бүлгийг албажуулах, бүлгийн завсарлага авахтай холбоотой асуудал, УИХ-ын даргыг томилох, чуулганы ирц бүрдэхтэй холбоотой олон асуудлыг цогцоор нь шийдэх зэрэг асуудлыг хэлэлцэн санал дүгнэлтээ гаргасан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд “УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу бүлгийн завсарлага хугацаатай байх талаар гишүүд санал солилцсон. Хугацаатай байх нь нэг талаасаа давуу, нөгөө талаасаа сул талтай байдаг. Тиймээс Ардын намаас хугацаатай байх нь зөв. Гэхдээ яг хэдэн хоногийн завсарлагатай байх талаар дахин хэлэлцэж байж шийднэ. Эхний ээлжинд тав хоног дараагийнх нь гурав хоног байхаар хэлэлцэж байгаа” гэсэн юм.
УИХ-ын Дэгийн тухай хуульд УИХ-ын чуулганы анхны хуралдааныг насаар хамгийн ахмад гишүүн даргалдаг. Гэвч үүнийг зөрчиж хууль бусаар хуралдсан АН болон эвслийн гишүүдэд гомдож яваа МАН гишүүд Дэгийн тухай хуульд энэ асуудлыг “УИХ дахь олонх болсон намын насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж өөрчлөх санал гарчээ. Харин ямар нэгэн нам олонх болоогүй тохиолдолд хуулиар зохицуулахаар зааж өгчээ.
Мөн байнгын хороодод гишүүд хэрхэн, ямар байдлаар хамрагдах эсэхийг ч тэд ярилцсан байна. Байнгын хорооны хувьд 21 гишүүнтэй байх нь зүйтэй гэж үзжээ. Харин нэг гишүүн гурван байнгын хороонд байх нь үр ашиггүй. Тиймээс нэг гишүүн хоёр байнгын хороонд байх, сайдаар ажиллаж байгаа бол нэг байнгын хороонд хамаарагдах нь зүйтэй. Ингэснээр нэг гишүүн нэг байнгын хороонд байж мэргэжлийн түвшинд ажиллах чиг хандлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг МАН дэвшүүлж байгаа аж.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан