“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас нэг байршилд авто зам хааж, шинэчилнэ
3
3
Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас дараах нэг байршилд зам засварлана. Тодруулбал,
- Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилнэ.
- Уг ажлын нэгдүгээр хэсэг болох Шар хадны авто замаас “Улаанхуаран эко” хүнсний зах хүртэл авто замыг өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас хааж, 5-ны 06:00 цагт нээнэ.
- Харин хоёрдугаар хэсэг буюу “Улаанхуаран эко” хүнсний захын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл авто замыг аравдугаар сарын 5-ны 06:00 цагаас 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэх юм.

Мөн өнөөдрийн байдлаар дараах гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Тодруулбал,
- Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 4-ний 06:00 цагт нээнэ.
- Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан бөгөөд аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагт нээх юм.
- Таван шарын нүхэн гарцын ажилтай холбоотойгоор Товчооны зам буюу “Энхжин” худалдааны төв орчмын авто замыг аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан. Авто замыг 4-ний 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилж байна. Энэ хүрээнд буцах эргэлт хийх юм.
Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.





НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0 Сэтгэгдэл
























