Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ГЭРЭЭТ КОМПАНИУДАД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙВ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
Тахилтын нүхэн гарцад 450 метр ус зайлуулах шугам угсарлаа

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад ус ихээр тогтдог, ус зайлуулах шугам хоолойгүй байсан. Тиймээс 450 метр ус зайлуулах шугам угсарч, борооны усыг насосоор шахаж зайлуулах станц байгууллаа. Мөн авто зам хэсэгт шүүрт худаг, үзлэгийн худгуудыг стандарт тоо, хэмжээгээр угсарсан байна. Ингэснээр иргэд Тахилтын нүхэн гарцаар борооны улиралд ч гэсэн саадгүй зорчих боломж бүрдлээ. Тус ус зайлуулах шугам хоолойг угсарч дууссан талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

Тэрбээр “Тахилтын нүхэн гарцад бороо орох болгонд ус ихээр тогтож, автомашинтай зорчиход нүхэн гарц дүүрч, иргэдийн эд хөрөнгө, цаашлаад иргэний амь настай холбоотой асуудал үүсэж болзошгүй байсан. Тиймээс яаралтай арга хэмжээ авч, ус зайлуулах шугам хоолойн зураг төслийг шинээр боловсруулж, угсралт хийж дууслаа. Нөхөн сэргээлт мөн хийгдэж, авто замын хөдөлгөөнийг нээсэн. Нийт 450 метр ус зайлуулах шугам угсарсан. Авто зам хэсэгт 11 шүүрт худаг, 10 үзлэгийн худаг угсарсан. Нүхэн гарцын баруун талд байрлах жалга руу ус зайлуулах насос станцыг барьж, байршуулсан. Уг насос станц бүх талаараа 3 метр өргөн, доош 4 метрийн гүнд байршсан. Борооны ус мөн төмөр замаа дагаж орж ирдэг учраас хойд талд нь шороон чиглүүлэгч далан барьсан” гэдгийг онцоллоо.

Нэмэлтээр нүхэн гарцын хоёр талд 10 метрийн өндөртэй ус хүлээн авах хөндлөн шүүрийг угсарсан байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан