Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хот төлөвлөлтийн норм, дүрэм хангаагүй барилгын үйл ажиллагааг түр зогсоолоо

Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, "Миний Хайпермаркет" дэлгүүрийн хойно иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу хот төлөвлөлтийн норм, дүрэм хангаагүй барилга байгууламжид хяналт шалгалт хийж, барилга угсралтын үйл ажиллагааг түр зогсоолоо.

Хяналт шалгалтын үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Иргэн А.Эрмүүн захиалагчтай, “Бармон” компанийн гүйцэтгэж буй уг барилгын ажил суурийн шатандаа явж байхад хяналт шалгалт хийж байна. Орчны аюулгүй байдал алдагдсан, хог ихтэй, цэвэр бохир усны асуудалтай, барилга хоорондын стандарт зайг хангаагүй учир барилгын захиалагчтай уулзаж, зөрчлүүдийг арилгах хүртэл барилгын ажлыг 30 хоногийн хугацаанд зогсоолоо. Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэхгүй бол албадан гүйцэтгүүлэх, газрын эрхтэй холбоотой асуудлаар холбогдох газруудад хандана. Мөн автомашины зогсоол, орц, гарцыг шийдэх шаардлагатай. Жишээлбэл, зураг төслийн хувьд гаднаа зургаан автомашины зогсоолтой хэдий ч бодит байдалд өөр байгааг анхаарна” гэв.

НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбат “16 давхар, үйлчилгээний төвтэй орон сууцны барилга барихаар 2024 онд зөвшөөрлөө авсан байна. Нийт 1130 ам.метр талбайгаас 454 ам.метр талбай барилгажих зураг төсөлтэй. Иргэдээс төрийн байгууллагад хандаж өргөдөл гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх хуулийн дагуу Хяналт шалгалтын газраас барилгын үйл ажиллагааг түр зогсоож байна. Албан шаардлагын хувьд нэгдүгээрт, хот төлөвлөлтийн норм, дүрмийг хангуулахад төлөвлөлтийн байцаагч хяналт шалгалт хийж, бичиг баримтуудыг шалгана. Хоёрдугаарт, орчны аюулгүй байдлыг хангах буюу барилга байгууламжийг барих явцад түр хашааны стандартыг нийслэлээс баталсан байдаг. Энэ стандартыг хангуулах чиглэлээр үүрэг даалгавар өгнө. Эдгээр үүрэг даалгаврыг биелүүлэх, хот төлөвлөлтийн норм, дүрмийг зөрчсөн эсэх дээр дахин хяналт шалгалт хийсний үр дүнд барилга угсралтын ажлын зөвшөөрлийг олгоно. Харин норм, дүрмийг хангаагүй бол барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах арга хэмжээ авна” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд барьж эхэлж буй тухайн барилга нь шигүү барилгууд дунд байрласан учраас иргэд чөлөөтэй зорчих боломжгүй. Зогсоол хүрэлцээгүй, орц, гарц, орчны бохирдлыг шийдэх хэрэгтэй гэсэн гомдлуудыг иргэдээс түлхүү ирүүлсэн байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан