Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хасах 40 хэмд ч тэсвэртэй газрын лед гэрлэн дохиог гурван байршилд суурилууллаа

Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Замын хөгжлийн газраас БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилууллаа. Тодруулбал, 1 дүгээр сургуулийн зүүн урд талын явган хүний гарц, Төв шуудангийн уулзвар, Гадаад хэргийн яамны уулзварт уг гэрлэн дохиог суурилуулаад байна. 

Эдгээр лед гэрлэн дохио нь Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон буюу хасах 40 хэмд ч тэсвэртэй, нэг тонны даацтай, хагарч гэмтэхгүй гэдгээрээ онцлог. Солонгос улсад уг гэрлэн дохиог 2019 оноос хойш 20 мянга гаруй уулзварт суурилуулж, таван жилийн дотор явган зорчигч осолд өртөх нь 30 хувиар буурсан судалгаа байгаа юм. Тиймээс ухаалаг гэрлэн дохиог Солонгос улсын “Сонг Пун Суллед” компани Монголд нийлүүлсэн бөгөөд чанарын шаардлагад нийцсэн шилдэг инновацын бүтээгдэхүүнээр тухайн улсдаа шалгарсан байна. Ухаалаг лед гэрлэн дохио нь газарт суурилуулдаг учир утас оролдох, хүүхдүүд тоглох, хоорондоо юм ярих зэргээс анхаарал сарнисан үед явган зорчигчид шууд өнгөөр ялгарч харагдана. Жолооч нарын зүгээс ч осол аваараас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад өндөр үр дүнгээ өгөх юм. Иймд, ялангуяа сургуулийн орчинд болон хөл хөдөлгөөн ихтэй уулзвар, гарцуудад эдгээр гэрлэн дохиог суурилууллаа. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан