Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ГЭРЭЭТ КОМПАНИУДАД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙВ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
БНХАУ-тай хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллана

Дэлхийн Шуудан Холбооны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форум манай улсад энэ сарын 25, 26-ны өдрүүдэд үргэлжилж байна.Форумын хүрээнд БНХАУ-ын “Төрийн шуудангийн товчоо”, “Монгол Шуудан” ХК хооронд хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулсан.Форумын үеэр ЦХИХХ-ны сайдын зөвлөх Ц.Жадамбаа болон яамны холбогдох албаны төлөөлөл БНХАУ-ын “Төрийн шуудангийн товчоо”-ны орлогч дарга ноён Лю Жүн, тус товчооны Гадаад харилцааны газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх ноён Ху Чансонг, Бодлого, хууль эрх зүйн газрын орлогч дарга хатагтай Сюй Хуаронг, ӨМӨЗО-ны Шуудангийн ерөнхий газрын дарга ноён Ван Ин нартай уулзлаа.Уулзалтаар ЦХИХХ-ны сайдын зөвлөх Ц.Жадамбаа Монгол Улс, БНХАУ-ын хооронд цахим худалдаа өргөжиж, хил дамнасан цахим худалдааны илгээмж сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор хил дамнасан цахим худалдааны шуудан, илгээмжийг Эрээн боомтоор дамжуулан шуудангийн албан ёсны сүлжээгээр нэвтрүүлэх, Монгол Улсаас БНХАУ руу экспортолж буй шуудан, илгээмжийг газраар экспортлох боломжийг нээх, шуудангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий бусад шуудангийн компаниуд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан