“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ маргааш болно
“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ маргааш болно. Автомашингүй өдрийг дэлхийн 1500 орчим хотод тэмдэглэн өнгөрүүлдэг бол манай улсад 12 дахь жилдээ болох гэж байна. Энэ өдрөөр зах, худалдааны төв ажиллахгүй бөгөөд Улаанбаатар хотын төв гудамжуудаар зам хааж, иргэд явган алхах, унадаг дугуй унах, гэр бүлээрээ төв талбайд болох нэгдсэн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой.
Төв талбайд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн зохиогдож, төвийн зургаан дүүргээс арга хэмжээ зохион байгуулна.Хойд чиглэлдээ СУИС-ийн уулзвар, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, баруун талдаа Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө, урд талдаа “Шангрила”-гийн уулзвар, Хүүхдийн ордны уулзвар, зүүн талдаа “Өгөөж”-ийн уулзвар, Баруун 4 зам, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлууд дээр өмнөх жилүүдтэй адилхан түвшинд хөдөлгөөнийг түр хязгаарлаж, цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллана.Дээрх авто замуудыг 07:00-18:00 цаг хүртэл хааж, нийтийн тээврийн хэрэгслийг бусад замаар зохион байгуулж явуулна. 41 чиглэлийн автобусны зөвхөн чиглэлд нь өөрчлөлт орох боловч амралтын өдрөөр ажилладаг 945 нийтийн тээврийн хэрэгслийн тоо өөрчлөгдөхгүй учир иргэд саадгүй зорчиж, “Автомашингүй өдөр” арга хэмжээнд оролцох боломжтой.Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангахаар зам хааж буй 310 цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана. Зам хаасан байршлуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Иргэдийн санал хүсэлтийн дагуу явганаар хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг гэмтээхгүйн тулд энэ зохицуулалтыг хийсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0 Сэтгэгдэл

























