УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
Ирэх онд Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг барина
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болж, үүний нэг Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн билээ. Тус нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг анх 2023 оны долоодугаар сарын 5-нд эхлүүлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хотын ажлыг хүлээлцэж аваад удаагүй байхдаа буюу ажил авснаас хойш нэг сарын дараа арваннэгдүгээр сарын 12-нд уг бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн очиж танилцсан байдаг. Ажлын явцтай танилцах үеэрээ Хотын дарга Х.Нямбаатар “Таван шарын нүхэн гарцыг 2024 онд багтаан ашиглалтад оруулна” хэмээн хэлсний дагуу есдүгээр сарын 14-нд нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээж, аравдугаар сард бүрэн хүлээлцэж өгөх хуваарьтай байна. Түүнчлэн тус нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийхийн тулд Таван шар орчимд нийт 22 байршилд газар чөлөөлж, ажлын талбайг гаргаж байв. Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр байгуулсан бөгөөд үргэлжлүүлэн Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорийн нүхэн гарцын ажил арав, арваннэгдүгээр сард дуусна. Харин Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг 2025 онд барих тухай Хотын дарга өнөөдөр мөн хэлсэн юм. Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болж, түгжрэл тодорхой хувиар буурах тоон судалгаа байгаа билээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0 Сэтгэгдэл

























