Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
ИТХ-ын ээлжит сонгуульд 8031 мандатын төлөө 17,000 гаруй хүн өрсөлдөхөөр байна

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг IX/26-нд гардуулна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 11-нд болно. Энэ удаагийн сонгуульд нийт 8031 мандатын төлөө 17 мянга гаруй хүн өрсөлдөхөөр байгааг Сонгуулийн Ерөнхий Хорооны Тамгын газрын дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тодруулбал: 2020 оны 12 дугаар сард баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг энэ удаагийн орон нутгийн сонгуулиас дагаж мөрдөхөөр байгаа юм.Хуульд зааснаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн тоо 45 байна. Дүүргүүдийн хувьд хүн амын тооноос шалтгаалж 25-43 төлөөлөгчтэй байхаар заажээ.Харин сумдын Иргэдийн хурлын төлөөлөгч 15-29 байх бол аймгуудынх 25-49 байх юм. Одоогоор Сонгуулийн Ерөнхий Хороонд 17 мянга 400 хүн нэр дэвших хүсэлт гаргасан байна. Нийслэлийн хэмжээнд 16 нам, эвсэл оролцохоор бүртгүүлснийг Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлжээ. Нэр дэвшигчийн үнэмлэхийг есдүгээр сарын 26-нд гардуулах товтой байна.

Эх сурвалж: Блүүмбэрг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан