Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
“Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форум Ховд хотод болно

Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумыг есдүгээр сарын 16-ны өдөр Ховд хотод зохион байгуулах гэж байна.

Уг форумд УИХ-ын гишүүн, яам агентлаг, аймаг нийслэл, сум дүүргийн нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, ТББ, ИНБ зэрэг байгууллагын удирдах албан тушаалтан, зочин төлөөлөгч, баруун бүсийн болон Ховд аймгийн салбар, салбарын манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 500 эмэгтэй оролцоно.

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах, салбар, орон нутгийн түвшинд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэх, манлайллыг дэмжих, шилдэг туршлагыг хуваалцах, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд форумын зорилго оршиж байна.

Иймээс уг форумаар хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын асуудалд анхаарсан дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан