Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
Баруун бүсийн Ахлагчдын чуулга уулзалт Завхан аймагт зохион байгуулагдаж байна

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагчдын чуулга уулзалтыг энэ сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Завхан аймагт зохион байгуулж байгаа Баруун бүсийн Ахлагчдын чуулга уулзалтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж, Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаа төлөөлөн оролцож буй 200 гаруй ахлагчид баяр хүргэж, амжилт хүслээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Ахлагч бүрэлдэхүүн бол Монгол Улсын бүрэн эрхт, аюулгүй байдлыг баталгаажуулахын зэрэгцээ ард иргэдийнхээ амар тайван байдлын баталгаа болж байдаг гол хүч билээ. Төр засгийн зүгээс цэргийн алба хаагчид, хууль сахиулагчид, төрийн тусгай албаны албан хаагчдын ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн бэлтгэлийг сайжруулан, тэдний ажиллах нөхцөл бололцоо, амьдралын баталгааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн чадамжийг бататган хөгжүүлэх алхмуудлыг Бүсчилсэн хөгжлийн бодлоготой нягт уялдуулахыг зорьж байна. Бид зөвхөн бүс орон нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд ч идэвхтэй хамтран ажиллагаа өргөжүүлэх ёстой. Гадаад харилцаагаа бэхжүүлж, бусад улс орнуудын туршлагаас суралцаж, стратегийн чадамжаа сайжруулан, гаднын орнуудад өрнөж буй үйл явдлуудыг бодитоор харж, ажиглаж, судлан мэдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөж байх ёстой. Энэ бүхэн олон улсын нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтөд хийж буй нарийн дүн шинжилгээ, стратегийн төлөвлөлтөө тогтмол тодотгож, сайжруулахаас эхэлнэ” хэмээн онцоллоо.

Баруун бүсийн Ахлагчдын чуулга уулзалтын хүрээнд өнөөдөр нийтийн биеийн тамир, спортын 5 төрөлт тэмцээн болох юм. Мөн “Ахлагчийн албаны эрх зүйн орчны өнөөгийн байдал”, “Ахлагчийн бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан