Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
МАН-ын бүлэг төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслийг Засгийн газарт буцаахаар шийдвэрлэв А.Төгөлдөр, iKon.mn5 минутын өмнө Post IKON.MN Зурагзураг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж б

МАН-ын бүлэг төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслийг Засгийн газарт буцаахаар шийдвэрлэв

зураг

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлуудад байр сууриа нэгтгэжээ. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн:

  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл", "Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцсэн байна.

Хуралдаанаар "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл", "Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол Улсын хөгжил дэвшлийг бодитойгоор урагшлуулж эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийг хурдасгах 14 мега төслүүдийг хэрэгжүүлэх” шаардлагатай гэдэгт санал нэгдэн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, “Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг холбогдох байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан