Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шведэд айлчлахаар явлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Вант Улсын Ерөнхий сайд Енс Столтенбергийн урилгаар аравдугаар сарын 6-9-нд Норвеги, Шведийн Вант Улсын Ерөнхий сайд Фредрик Рейнфельдийн урилгаар 9-11-нд Шведэд албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалын үеэр Норвегийн Вант Улсын Цог Жавхлант Хаан V Харалд,  Ерөнхий сайд Енс Столтенберг нартай, мөн Шведийн Вант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густав, Ерөнхий сайд Фредрик Рейнфельд, Риксдаг (Парламент)-ын дарга Пер Уэстербери болон албаны бусад хүмүүстэй уулзах ажээ. Албан ёсны дээрх уулзалтуудаас гадна Ерөнхийлөгч Монгол-Норвеги, Монгол-Шведийн бизнес уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож, Норвегийн Олон улсын харилцааны хүрээлэнд зочилж, лекц унших юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан