Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
Гэр бүлийн хөгжлийг дэмжсэн цогц бодлого хэрэгжүүлэхэд Турк улсын сайн туршлагаас судалж хамтран ажиллана

Бүгд Найрамдах Турк улсын Гэр бүл, нийгмийн үйлчилгээний сайд Махинур Өздемиртэй уулзан тус улстай гэр бүл, хүн амын бүлгүүдийн онцлог, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ нэвтрүүлэхэд хамтран ажиллах санал тавилаа.

Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Турк улсад Монгол Улсын 4.500 орчим, Монгол Улсад 400 орчим Турк иргэн амьдарч байна.

2018 онд “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулж хоёр улсын иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар тур алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж тогтоож олгох зэрэг харилцааг зохицуулж, нийгмийн хамгааллын баталгаа, нийгмийн даатгалын тогтолцоонд харилцан тэгш эрхтэйгээр хамрагдах эрх зүйн орчин бүрдсэн.

Турк улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах арвин туршлагатай. Манай улсын хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд Турк улсыг зорьдог. Тиймээс бид энэ чиглэлд хамтран ажиллах, суралцах. туршлага судлах нэн шаардлагатай юм.

Уулзалтын үеэр хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас үзүүлсэн тусламж дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлж, гэр бүлд чиглэсэн санамж бичиг байгуулан хамтын ажиллагаа эхлүүлж, хүйсийн тэнцвэртэй байдал, гэр бүлд чиглэсэн нийгмийн бодлогын сайн туршлага хуваалцахад бэлэн байгаагаа Турк улсын Гэр бүл, нийгмийн хамгааллын үйлчилгээний сайд хэллээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан