Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА "ЭЕШ өгөхдөө иргэний үнэмлэхгүй бол E-Mongolia лавлагаа, жолооны үнэмлэхээр оруулж болно" Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ ГЕГ: АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн Шөнийн тээвэр үйлчилж байна СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 27 га талбайд нөхөн сэргээлт хийгээд байна

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар нар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт ажиллалаа. Тус хогийн цэгийг 2009 онд байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж буй нийт хог хаягдлын 60 орчим хувийг тус хогийн цэгт төвлөрүүлж, ландфил технологиор дарж, булдан. Харин 2020 оноос тус хогийн цэгийн ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн. Өдгөө 27 га талбайг нөхөн сэргээсэн байна.

Энэ талаар УБЗАА-ны Хог хаягдлын ангилан ялгалт, дахин боловсруулалт хариуцсан мэргэжилтэн Г.Индарьяа “Хогийн цэгийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс 2020 оноос нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн. Нөхөн сэргээх талбайд метан хийг саармагжуулах ажлыг хийж байгаа. Цаашид хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, эх үүсвэр дээр нь ангилсан хог хаягдлыг боловсруулах чиглэлд явна. Ингэснээр дарж боловсруулах хог хаягдлын хэмжээ буурна” гэсэн юм.

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанчлан хог хаягдлыг дарж булшлах биш хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд явж байгаа. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих ажлуудыг төлөвлөөд, хэрэгжүүлээд явж байна. Мөн Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн чуулга уулзалтын үеэр хогны менежментийн асуудлаар гадаадын хоёр байгууллага хотын хогны менежмент дээр төр хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хамтарч ажиллах санамж бичиж байгуулсан. Энэ хүрээндээ ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Түүнчлэн энэ чиглэлийн эрх зүйн орчин бүрдсэн учраас ТЭЗҮ-ээ боловсруулаад цаашид хэрэгжүүлээд явах боломжтой” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан