Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА "ЭЕШ өгөхдөө иргэний үнэмлэхгүй бол E-Mongolia лавлагаа, жолооны үнэмлэхээр оруулж болно" Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ ГЕГ: АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн Шөнийн тээвэр үйлчилж байна СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
 ШХАБ-ын 10 дахь гишүүн орон Беларусь улс боллоо

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний чуулга уулзалт болж, Беларусь улсыг тус байгууллагын 10 дахь гишүүнээр элсүүлжээ.

Тодруулбал Казахстан улсын Астана хотноо энэ сарын 3-4-ний өдрүүдэд чуулга уулзалтыг зохион байгуулсан бөгөөд хурлын хоёр дахь өдөр Беларусь улсыг гишүүнээр элсүүлэв. 

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко гишүүнээр элссэнийгээ "түүхэн үйл явдал" хэмээн онцлов. Түүний хувьд ШХАБ-ын гишүүнээр элсэх хүсэлтийг сүүлийн 10 гаруй жилийн турш тавьсан юм. 

ШХАБ нь 2001 онд Хятад, Орос улсын хамтран байгуулсан улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, батлан ​​хамгаалахын байгууллага юм. 

Тус байгууллагын гишүүн орнууд нь ОХУ, Казахстан, Киргизстан, БНХАУ, Тажикстан, Узбекистан бөгөөд 2017 онд Энэтхэг, Пакистан, 2023 онд Иран улсууд тус тус гишүүнээр нэмэгдэж байв. 

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон юм.

Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалтад тогтмол оролцож ирсэн. 

Эх сурвалж: RFE/R

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан