Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Морьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан, Монголын түүхэн уламжлалд тулгуурлан жуулчдын аюулгүй байдлыг хангах, газарчлах зорилгоор морьт эргүүлийг Улаанбаатар хотын гудамж, талбайд ажиллуулж байна.

Морьт эргүүл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой. Морьт эргүүлийг одоогоор Баянзүрх дүүргийн “Хар усан тохой”-гоос Хан-Уул дүүргийн Био комбинат хүртэл Туулын голын эрэг, ай сав газар, төвийн 6, алслагдсан нэг дүүргийн нутаг дэвсгэрт гудамж талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсэд 15 чиглэлд 30 алба хаагчтай зохион байгуулж байна. Тэд иргэдийн дуудлагын дагуу тээврийн хэрэгслэл болон явган явах боломжгүй гудамж талбай, голын ай сав газарт цаг алдалгүй хүрч ажиллах давуу талтай юм.

Нийслэлд 2010 онд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалахад дэмжих, Туул голын эрэг дагуу морьт эргүүл ажиллуулахаар 112 сая төгрөгийн төсвийг НИТХ-аар шийдүүлж, ОХУ-аас “Будейн” үүлдвэрийн 20 адуу худалдан авч, албаны адуун сүргийг бүрдүүлэн, Сонгинохайрхан дүүргийн Мал бордох гэх газар жүчээ байгуулсан билээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан