Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Л.Хосбаярыг томиллоо

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар НЗД-ын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон юм. Иймээс НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томиллоо.

Л.Хосбаяр нь Инженер, Нягтлан бодох бүртгэл, Эрх зүйч мэргэжилтэй, удирдлагын ухааны магистр зэрэгтэй. Хөдөө, аж ахуйн дээд сургуулийг 2002 онд Газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер-технологич мэргэжлээр, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг 2005 онд Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, Шихихутаг дээд сургуулийг 2017 онд Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн бөгөөд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Түүний ажлын туршлагаас танилцуулбал,

  • 2006-2009 онд Монголын хоршоологчдын холбооны нягтлан бодогч,
  • 2009-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Нягтлан бодогч, Референт, Ахлах референт, Дотоод аудитор, Захиргаа, санхүүгийн удирдлагын хэлтсийн дарга,
  • 2020-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга,
  • 2023 оны 10 дугаар сараас  НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан юм.

Ийн өнгөрсөн оны 10 дугаар сараас НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Л.Хосбаяр өнөөдрөөс НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан