Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Мэндчилгээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад итгэл сэтгэлээрээ зүтгэж байгаа төрийн албан хаагчид та бүхэндээ “Төрийн албаны өдөр”-ийн мэндийг дэвшүүлье. 

Төрийн албан хаагч Та бүхний Улаанбаатар хотын хөгжлийн төлөө зориулж буй сэтгэл зүтгэл, оролцоо санаачилга, ажил үйлчилгээний бахдам үр дүнг энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Цаашид Та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх ажил, шийдвэрлэх зорилт бүр их байгаа гэдгийг нийслэлийн удирдлагын багийн өмнөөс уламжлан, улс, иргэддээ улам сайн үйлчлэх эрхэм зорилготой төрийн албыг төлөвшүүлэн хөгжүүлэхийн төлөөх ажил нь амжилттай, үйлс нь бүтэмжтэй байхын сайны ерөөлийг төрийн нийт албан хаагчдадаа чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье!

Монгол төрийн төрт ёсны түүхэн уламжлал үеэс үед мөнхөд бадран орших болтугай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

Хишгээгийн НЯМБААТАР

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан