Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Цахимаар үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд  зориулж цахим киоск машин байршууллаа

Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэхэд анхаарч, 2024 оны байдлаар гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлдэг виз, зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан.

          Тэгвэл энэ хүрээнд цахимаар үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдэд зөвлөн, туслах зорилгоор цахим киоск машиныг өнөөдрөөс эхлэн үйлчилгээний танхимд байршууллаа. Ингэснээр хүндэтгэн үзэх шалтгаантай ахмад настан болон цахим сүлжээнд холбогдох боломжгүйн улмаас үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэд цахимаар үйлчилгээ авах нөхцөл, боломж бүрдэж байгаа юм.

          Гадаадын иргэн, харьяатын газар он гарсаар 13473 аж ахуйн нэгж, байгууллагын 29,837 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан