Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА "ЭЕШ өгөхдөө иргэний үнэмлэхгүй бол E-Mongolia лавлагаа, жолооны үнэмлэхээр оруулж болно" Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ ГЕГ: АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн Шөнийн тээвэр үйлчилж байна СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
УИХ-ын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчдийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөв

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2024.06.28-ны өдөр болж, Сонгуулийн ерөнхий хороо 2024.06.30-нд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон тухай 191 дүгээр тогтоолыг баталсан.

Сонгуулийн дүнгээр Нийслэлийн ИТХ-ын доорх төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон юм. Тодруулбал:

• Жуковын Алдаржавхлан
• Наранцэцэгийн Алтаншагай
• Нацагдоржийн Батсүмбэрэл
• Хөххүүгийн Болормаа
• Пүрэвжавын Ганзориг
• Пүрэвсүрэнгийн Наранбаяр
• Даваахүүгийн Пүрэвдаваа
• Доржзовдын Энхтуяа нар юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоогдсон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж заасан байдаг.

Мөн Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалаас Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөхөөс өмнө чөлөөлөгдсөн шийдвэр гаргуулсан байх заалттай.

Тиймээс Нийслэлийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчдийг хүсэлтийнх нь дагуу НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан