УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
КАЛИФОРНИЙН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ДЭЛХИЙН ШИЛДЭГ НЬ
“The Times” сонины хавсралт “Times Higher Education”-ийг дэлхийн хэмжээнд боловсролын салбарын хамгийн нөлөө бүхий хэвлэлийн нэг гэж үздэг. Жил болгон дэлхийн хамгийн шилдэг 200 их сургуулийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жагсаалтын айргын тавд нь Калифорнийн технологийн их сургууль, Оксфордын их сургууль, Стэнфордын их сургууль, Харвардын их сургууль, Кембрижийн их сургууль оржээ.
Шилдэг 200 их сургуулийн 76 нь АНУ-ын их, дээд сургууль байгаа юм. Энэ нь тус улсын боловсролын чанар ямар байгааг харуулж байгаа юм. Гэхдээ 51 сургуулийн рейтинг нь өнгөрсөн жилийнхээс буурсан байхад Хятадын хоёр гол их сургууль болох Бээжингийн их сургууль дээшлэн 46-д, Цинхуагийн их сургууль 52-т орсон байна.
Цаашилбал, Сингапурын хоёр гол их сургууль ч рейтингээ дээшлүүлжээ. Азийн их дээд сургуулиудын дотроос Токиогийн их сургууль 27 дугаар байрт орж тэргүүлэв. Энэ мэтээр цаашид үргэлжилбэл Азийн их, дээд сургуулиуд яваандаа Өрнөдийн их дээд сургуулиудыг аажмаар шахан гаргаж магадгүй гэж жагсаалтыг гаргасан мэргэжилтнүүд анхааруулав.
Энэ жагсаалтыг гаргахдаа боловсролын болон судалгааны хөтөлбөрүүдийн төвшин, шинжлэх ухааны бүтээлүүдээс нь иш татсан байдал, гадаадаас ирж суралцаж байгаа оюутнууд ба ажиллаж байгаа мэргэжилтнүүд гээд олон үзүүлэлтийг авч үздэг. Энэ жил рейтинг гаргахдаа академикчдын дунд асуулга явуулж, багш ба сурагчдын тоон харьцаа, багш нары тоо ба олгож байгаа шинжлэх ухааны цол гэх мэтийг давхар авч үзсэн байна.

0 Сэтгэгдэл