Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
С.Зоригийг хөнөөсөн хэргээр тусгай албаны ажилтан асан гурван хүнийг саатуулжээ

Б.ГАРЬД

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө 26 жилийн өмнө гарсан эмгэнэлт явдал болох С.Зоригийг хөнөөсөн хэрэг “хүчтэй” яригдсан. Тухайн үед УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-нд гэрт нь хөнөөсөн хэргийн талаар ингэж яригдсан нь санаандгүй зүйл, эсвэл сонгуулийн өмнөх улс төр биш бололтой. Хууль хяналтынхан энэ хэргийн мөрөөр нэлээд лавхан орчихсон юм байна.

Тодруулж хэлбэл, уг хэргийг үйлдсэн буюу захиалсан, гүйцэтгэсэн этгээдүүд ч илрэхэд тун ойртжээ. Сар гаруйн өмнө, 2024 оны тавдугаар сарын дундуур ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхтөр мэдээлэл хийж “...Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ийнхүү анх удаа ДНХ мэдээлэл шинээр тогтоогдож байгаа юм. Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүний ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Өөрөөр хэлбэл, ДНХ мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл энэ сарын эхээр хэргийн эд мөрийн баримтуудад биологийн ул мөр илрүүлэх, ДНХ мэдээллийг тогтоох, тодруулбал, хэргийн газарт байсан асаагуур, үдээс, даавуу, хувцас, сүх зэрэг дээрээс олдсон 5-6 ДНХ мэдээллийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ шинжилгээний лабораторид шинжилжээ. Мөрдөгчид энэ дагуу тухайн үед тусгай албанд ажиллаж 3-4 этгээдийг саатуулсан байна. Тэднээс байцаалт аваад эхэлжээ. Эндээс, хэргийг хэний захиалгаар үйлдсэн нь ч тогтоогдож байгаа гэж ойлгож болох юм. Ер нь бол, С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөх ажиллагаа шувтрах тал руугаа орж байгаа бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 129 (7373)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан