Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Шар хоолойн 3 км автозамын ажил удахгүй эхэлнэ

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо буюу Гачууртын эцсээс Шар хоолой руу автозам барих ажил үе шаттайгаар хийгдэж байгаа. Энэ жилийн төсөвт 3 км замын ажлыг төлөвлөөд тендер зарлаж, гүйцэтгэгч компани шалгарсан ч замын ажил хийгдэхгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор тус хорооны иргэдэд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан тайлбар өгч, уулзалт хийлээ.

Тендерт дөрвөн компани өрсөлдөж ажил гүйцэтгэх компани шалгарсан. Гэвч шалгарч чадаагүй компани нь гомдол гаргасан бөгөөд үүнийг нь хуулийн дагуу хянаж шалгах шаардлагатай учраас автозамын ажил хойшлоод байгаа. Тиймээс бороо хуртай энэ үед иргэдийн зорчиж буй шороон замыг хайрга асгаж тэгшлэх ажлыг хийнэ гэв. Мөн үүсээд буй маргааныг шийдвэрлэж, автозамын ажлыг удахгүй эхлүүлнэ хэмээн Баянзүрх дүүргээс мэдээлж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан