Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА "ЭЕШ өгөхдөө иргэний үнэмлэхгүй бол E-Mongolia лавлагаа, жолооны үнэмлэхээр оруулж болно" Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ ГЕГ: АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн Шөнийн тээвэр үйлчилж байна СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
С.Батсайхан: Ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тунасан асуудал гараагүй

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан бөгөөд ногоон байгууламжид ашиглах боломжтой 20 гаруй ус цуглуулах худгийг суурилуулсан юм. 

Энэ талаар “Геодези, усны барилга байгууламжийн газар”-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр “Манай шугам угсралтын бригад борооны улирлаас өмнө ажлуудаа нарийн зохион байгуулж 24 цагаар ажиллаж байна. Өчигдөр буюу зургаадугаар сарын 18-19-нд шилжих шөнө орсон аадрын дараа ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тунасан асуудал гараагүй. Тодруулбал, өнгөрсөн онуудад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтож Улсын баяр наадмын үеэр дээл, гоёлоо өмссөн иргэд болон жуулчид усаар туулах, харайх асуудлууд гардаг байсан. Иймээс Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд ногоон байгууламжид ашиглах боломжтой 20 гаруй ус цуглуулах худаг, 47 борооны ус зайлуулах шугам угсарлаа. Мөн зургаан метрийн гүнд өргөх насос суурилуулсан. Гандийгийн гудамжны борооны ус зайлуулах шугам сүлжээгээр дамжуулж Дунд гол уруу цутгах 1.2 километр борооны ус зайлуулах шугам угсарч дууссан” гэлээ. 

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд борооны усыг зайлуулах шугам сүлжээ, хоолойн шинэчлэлтийг 300 мм-ийн голчтой давхар ханатай хуванцар хоолойгоор хийж байгаа бол төвийн шугамуудыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор хийж байна. Зургаан байршилд борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн бөгөөд 70 хувьтай үргэлжилж байна. Мөн жижиг найман байршилд борооны ус зайлуулах шугамын засвар үргэлжилж байна. Түүнчлэн төмөр бетон хоолойд халдаг утас гүйлгэх шинэ шийдэл нэвтрүүлсэн нь цаг агаар хасах хэмтэй үед хоолойг гэсгээж байнгын урсацтай байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан