Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА "ЭЕШ өгөхдөө иргэний үнэмлэхгүй бол E-Mongolia лавлагаа, жолооны үнэмлэхээр оруулж болно" Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ ГЕГ: АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн Шөнийн тээвэр үйлчилж байна СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Л.Гантөмөр: Энэ бол улс төрийн аллага

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б.Баянмөнхийг ажлаа хийж байхад нь тус сумын иргэн, МАН-ын ухуулагч О зодож, амийг нь хөнөөсөн хэрэг 2024 оны зургадугаар сарын 15-ны шөнө гарсан. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон УИХ-ын 1 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчид талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлэхээр Сант суманд очоод байгаа бөгөөд Сант сумын Ардчилсан намын байрнаас мэдэгдэл хийж, ардчиллын төлөө зүтгэж яваад амиа алдсан журмын нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэхээ мэдэгдэв.

Энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Газар дээр нь ирээд сонсоход, намын байрандаа сууж байгаа хүнийг өөр намын ухуулагч ирээд алсан байна. Ажлын байрандаа, сонгуулийн штаб дээрээ сууж байгаад халдлагад өртөнө, амиа алдана гэдэг яав ч энгийн хэрэг биш. Энэ бол ардчиллыг нухчин дарах том оролдлого, дохио. Үйл хэргээ хийж байгаа хүнийг ирээд ална гэдэг бол улс төрийн аллага. Энэ бол төрийг санаатайгаар булааж авч байгаа гэмт хэрэг. Монгол Улсад ардчилсан сонгууль болох уу, үгүй юү гэдгийг шийдэх урхагтай аллага болсон байна. Тиймээс энэ тойрогт МАН-аас нэр дэвшиж буй есөн хүний нэрийг татах хэрэгтэй” гэлээ.

1 Сэтгэгдэл
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
Хамгийн их уншсан