Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА "ЭЕШ өгөхдөө иргэний үнэмлэхгүй бол E-Mongolia лавлагаа, жолооны үнэмлэхээр оруулж болно" Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ ГЕГ: АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн Шөнийн тээвэр үйлчилж байна СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт амиа алдсан хэрэг гарчээ

Өчигдөр /2024.06.15/ Өвөрхангай аймгийн Сант сумын  Ардчилсан Намын дарга /Б.Б/ бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарчээ. Уг хэрэгтэй холбоотойгоор Ардчилсан Намын төлөөллүүд мэдэгдэл хийлээ. 

Тодруулбал өчигдөр 19 цагийн үед 1 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн уулзалт болсон газрын ойролцоох АН-ын намын байранд МАН-ын хорооны гишүүн, Сонгуулийн ерөнхий хороонд ухуулагчаар бүртгэлтэй П.О ирж, гишүүдэд агсам тавьсан. 

"МАН-ын уулзалтад оролцсонгүй" гэх шалтгаанаар тус сумын  Ардчилсан Намын даргын хоолойн тус хэсэгт хүчтэй өшиглөж, аминд нь хүрсэн гэв. Тус үйлдлийг холбогдох байгууллагуудаас шалгах ажиллагаа үргэлжилж байна хэмээн АН-ын тойрог хариуцсан хуулийн багийн гишүүд мэдээллээ. 

Иймд АН-ын төлөөллүүд П.О нь нэр дэвшигчийн албан ёсны ухуулагч мөн эсэх болон сонгууль эрхэлсэн анхан шатны байгууллагын дарга амь насаа алдсан талаар албан ёсны байр суурь, мэдэгдэл хийнэ үү хэмээн албан тоотыг СЕХ-нд хүргүүлж байгаа аж. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан