Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ШИНЭХЭН ТАЛХАА ХҮРГЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОНД ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ

"Талх чихэр" ХК-иас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "2024 оны зургаадугаар сарын 15-ны өдөр  Улаанбаатар хотын зүүн бүсийг талх, нарийн боовоор хангаж ирсэн БЗД-ийн 20 дугаар хороонд байрлах “Талх Чихэр” ХК-ийн агуулах шатсан харамсалтай үйл явдал болж зүүн бүсийн хэрэглэгчдэдээ шинэхэн талхаа өнөөдөр хүргэх боломжгүй болсонд хүлцэл өчье. Бид маргаашнаас өдөр тутмын үйл ажиллагаагаа яаралтай жигдрүүлж, тогтвортой ажиллах тал дээр онцгой анхааран, бүтээгдэхүүнээ тасалдуулахгүй хүргэх болно гэдгээ мэдэгдэж байна.

Өглөө 05:38 цагт ирсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги гурван минутын хугацаанд амжин ирж, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галын тархалтыг 06:30 зогсоож, 07:30 цагт бүрэн унтраалаа. Гал түймэр унтраах ажиллагааг ОБЕГ-ын ГТТГ-ын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, НОБГ-ын ГТТХ-ийн дарга, хурандаа Ж.Алтанхуяг, ахлах мэргэжилтэн, хошууч Э.Энхбаяр, мэргэжилтэн, ахмад Б.Амгаланзаяа, МШУТ-ийн ахлах зохицуулагч, ахмад М.Баярбаатар нар мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа. Энэ цагийн эгэл баатрууд болсон та бүхний ачаар хүний амь нас, эрүүл мэндийн хохиролгүй гэнэтийн гамшигт үйл явдлыг зогсоож чадлаа. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан