Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Хүнсний асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Грациано Да Силва 2012 оны 10 дугаар сарын 04-05-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Ноён Грациано Да Силва Ерөнхийлөгч, Шадар сайд нарт бараалхахын  зэрэгцээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уулзан хэлэлцээр хийлээ.

Монгол Улсын Засгийн газрыг тус байгууллагад төлөөлдөг сайдын хувьд ҮХАА-н сайд Х.Баттулга НҮБ-ын ХХААБ-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын хүнсний үйлдвэрлэл, хангамж, аюулгүй байдлыг сайжруулах түүнчлэн олон улсын хэмжээнд  зэрэг асуудлаар санал солилцож хамтын ажиллагааны чиглэлээ тохирлоо.

Айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд дараагийн таван жилд хамтран ажиллах асуудлаар Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар өөрийн улсын үржил шимтэй газар нутаг, олон сая мал сүргийн нөөц баялагт тулгуурлан Монголын органик хүнсний бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, экспортлох, хүнсний тусламж авдаг улс орноос хүнс экспортлогч улс орон болох, Монгол Улсыг Ази, номхон далайн бүс дэхь улаан буудай, малын гаралтай бүтээгдэхүүний нөөц, бааз, загвар улс орон болох Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан