Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Зүүн Ази номхон далай, Монгол, БНХАУ, БНСУ-ыг хариуцсан бүсийн захирал Мара Уорвик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Бидний хамтран хэрэгжүүлэхээр зорьж буй “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл” нь нийт дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд бүрэлдэхүүн хэсгүүд бүгд цогцоороо хэрэгжиж байж Улаанбаатар хотод тулгамдаж буй зарим асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулах юм. Үүний нэг бүрэлдэхүүн хэсэг болох Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэх төслийг эрчимжүүлэх шаардлага тулгараад буй. Энэ хүрээнд олон улсад хэрэгжиж буй аж үйлдвэрийн паркийн сайн туршлагуудыг судлах, туршлага солилцох нь төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна” хэмээв.

Харин Дэлхийн банкны төлөөлөгчдийн зүгээс талуудын хооронд хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс цаашид Дэлхийн Банк болон нийслэл Улаанбаатар хотын хооронд эдийн засаг, нийгмийн үр өгөөж ихтэй олон шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд одоогоор хэрэгжихээр төлөвлөж буй төслүүдийг амжилттай болгох үүднээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ уламжилсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан