Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Төмөр замын ажилд оролцож буй хоригдлуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг өгчээ

Дорноговь аймгийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна. 

Тодруулбал, тус аймгийн Мандах, Хөвсгөл, Улаанбадрах, Хатанбулаг сумын чиглэл дэх төмөр замын дэд бүтцийн угсралт, засварын ажилд ажиллаж байгаа хорих ял эдэлж буй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хууль, журмаар тогтоосон стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгахад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангалтгүй, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй зэрэг зөрчил илэржээ. 

Иймд тус прокурорын газраас Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ангид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хоригдлын ажиллах нөхцөлийг сайжруулах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авхуулахаар шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгах үүрэг өгчээ.

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан