Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Төвийн дүүргүүдэд ус соруулах насос хүлээлгэж өглөө

Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газраас төвийн дүүргүүд болон зарим чиг үүргийн байгууллагуудад ус соруулах насос өглөө. 

Болзошгүй үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Геодизи, усны барилга байгууламжийн газар болон Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргүүдэд ус зайлуулах насос хүлээлгэн өгч байна.

Улаанбаатар хотод энэ жил өмнөх жилүүдээс илүү их хур тунадас орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү дүүргүүдийг ус соруулах насосоор хангаж байна. Тус ус соруулах насос нь 1 цагт 300 метр куб ус соруулах хүчин чадалтай бөгөөд 2023 онд НЗДТГ долоон ширхгийг худалдан авч байжээ.

1 Сэтгэгдэл
Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed
Хамгийн их уншсан