Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэнэ

Зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана. Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ. Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлж голын гармаас Майхан Уул, Хар усан тохойгоос Хадан хясаа хүртэл Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм. Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээг 14 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан