Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Шувууны аж ахуйд гарсан гал түймрийн тархалтыг зогсоожээ

 

 

зураг

 

ОБЕГ-аас 11:16 цагт өгсөн мэдээллээр шувууны аж ахуйд гарсан гал түймрийн тархалтыг зогсоожээ.

Одоо Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-аас экскаватор дайчлан задаргаа хийж, бүрэн унтраахаар ажиллаж байгааг мэдээллээ.

Шувууны аж ахуйн барилгад өнөөдөр өглөө гал гарчээ.

Энэ талаар ОБЕГ-аас "Төв аймгийн Баянчандмань сумын "Чандмань" баг шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 4-ний 04:52 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн бөгөөд эдгээрийн гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга. Галыг унтраахаар ажиллаж байна" гэж мэдээллээ.

зураг

 

зураг

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан