Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 154 хүнээс 104 нь дахин ханджээ

Сонгуулийн Ерөнхий Хорооны 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хурлаас нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай мэдээлж байв.

Хуульд “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу Ажлын хэсэг зургаадугаар сарын 2-ны өдрийг дуустал нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авчээ.

Ажлын хэсэгт 16 нам, хоёр эвслээс 101 нэр дэвшигч, бие даан нэр дэвшүүлэгч гурав, нийт 104 иргэн дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүлжээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс өмнө нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэр гаргах юм байна.

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт орон даяар явагдах бөгөөд энэ өдөр бүх нийтээрээ амарна.

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан