УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Зургаадугаар сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн марафон болно

Зургаадугаар сарын 1-нд “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон болно. Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой хүүхэд бүр уг арга хэмжээнд нэгдэж, оролцох боломжтой. Ингэснээр:
- Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургаа авахаас гадна
- Хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлгэнд авч
- Мэргэжлийн нүүр хувиргагчаар зураг зуруулан
- Хүүхэлдэйн баатруудтай болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулж
- Хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэж, ирээдүйгээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 9902-8438 дугаараас авах боломжтой.
Хүүхдийн марафон гүйлтийн хөтөлбөр:
- 10:00-10:30 цаг Нээлт
- 10:30-11:30 цаг Гүйлт /6-7 нас/
- 11:30-12:30 цаг Гүйлт /8-9 нас/
- 12:30-13:30 цаг Гүйлт /10-11 нас/
- 13:30-14:30 цаг Гүйлт /12-13 нас/
- 14:30-15:30 цаг Гүйлт /14-15 нас/
- 15:30-16:30 цаг Гүйлт /16-17 нас/
- 16:30 цагт Хаалт

0 Сэтгэгдэл
























