Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ Улаанбаатарт бага зэргийн бороо орно Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа П.Наранбаяр: БЗС-д 300 орчим тэрбумын зээлтэй 14 мянган хүний мэдээллийг Монголбанкны “ХАР ЖАГСААЛТ“ руу өгсөн  Энэ зун халуун ус хязгаарлаж, засварын ажил хийх хуваарь гарлаа "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
Н.Мэндбаяр: Үйлчлүүлэгч тоглоомоос бууж ирэхдээ ухаан алдсан байсан

"Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээлэв. 

Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр дээрх асуудалтай холбоотой мэдээлэл өглөө. "Машинуудыг иж бүрэн сольсон. Техникийн баталгаатай тоглоом байгаа. Ямар нэг тоглоом дээр асуудал үүссэн бол бид нээдэггүй. Манай байгууллагын хувьд аюулгүй байдал асар чухал. Үйлчлүүлэгч маань тоглоомоос бууж ирэхдээ ухаан алдсан байсан. Эмч дуудсан ч сэргээгүй. Ямар нэг техникийн асуудлаас шалтгаалаагүй. Өнөөдөр 15.30 цагийн үед ийм асуудал үүссэн. Толгой өвддөг, жирэмсэн ээжүүд зэрэг хүмүүс тоглохыг хориглосон байдаг. Үүний дагуу бид ямар хүн сууж болох, болохгүй тухай олон улсын стандартыг бариад, санамж бичиг байршуулаад ажиллаж байна. Бүх тоглоом насны хязгаартай. Наснаас гадна өндрийн хязгаар гэж бий" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан