УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Шведэд ABBA хамтлагийн музей нээгдэнэ
Алдарт АВВА хамтлагт зориулсан музей ирэх оны хавар гэхэд Шведийн нийслэл Стокгольм хотноо нээгдэнэ. Хамтлагийн дуучин Бьорно Ульвеусын хэлж байгаагаар бол хамтлагийг гишүүдийн хувийн эд зүйл, тайзны хувцас, хөгжмийн зэмсэг сэлтийг тавих энэ музей шведийн хөгжимд зориулсан жинхэнэ “алдрын галарей” болох юм байна. Энэ хамтлагийн тухай “Mamma Mia!" мюзикл киноны дараа АВВА-гийн ийм үзэсгэлэн Европ, Австралид гарч байжээ. Тэр үеэс л энэ алдарт хамтлагт зориулсан байнгын музей байгуулах санаа зохион байгуулагчдад төрсөн боловч өнөө хүртэл байр байшин олдохгүй өнөө хүрчээ. Музейгээ ирэх оны дөрөв юм уу тавдугаар сард нээх бодолтой байгаа гэсэн дуучин Бьорн Ульвеус “манай хамттлаг нэгдэж дахин тайзан дээр гарахгүй гээд, хэзээ ч дахин нийлээгүй хамтлаг хэвээрээ үлдэнэ” гэжээ.
Шведийн дөрвөл 1970 онд байгуулагдаж нэрнийхээ эхний үсгүүдийг нийлүүлэн хамтлагаа нэрлэж 1982 онд хүртэл тайзан дээр тоглосон юм. 1973 онд анхны "Ring Ring" цомгоо гаргасан бол хамгийн сүүлд 2005 онд есөн цомог, хоёр DVD-д орсон дуунуудаа нэгтгэн "ABBA The Complete Studio Recording" гэдэг диск гаргажээ.
Алдарт АВВА хамтлагт зориулсан музей ирэх оны хавар гэхэд Шведийн нийслэл Стокгольм хотноо нээгдэнэ. Хамтлагийн дуучин Бьорно Ульвеусын хэлж байгаагаар бол хамтлагийг гишүүдийн хувийн эд зүйл, тайзны хувцас, хөгжмийн зэмсэг сэлтийг тавих энэ музей шведийн хөгжимд зориулсан жинхэнэ “алдрын галарей” болох юм байна. Энэ хамтлагийн тухай “Mamma Mia!" мюзикл киноны дараа АВВА-гийн ийм үзэсгэлэн Европ, Австралид гарч байжээ. Тэр үеэс л энэ алдарт хамтлагт зориулсан байнгын музей байгуулах санаа зохион байгуулагчдад төрсөн боловч өнөө хүртэл байр байшин олдохгүй өнөө хүрчээ. Музейгээ ирэх оны дөрөв юм уу тавдугаар сард нээх бодолтой байгаа гэсэн дуучин Бьорн Ульвеус “манай хамттлаг нэгдэж дахин тайзан дээр гарахгүй гээд, хэзээ ч дахин нийлээгүй хамтлаг хэвээрээ үлдэнэ” гэжээ. Шведийн дөрвөл 1970 онд байгуулагдаж нэрнийхээ эхний үсгүүдийг нийлүүлэн хамтлагаа нэрлэж 1982 онд хүртэл тайзан дээр тоглосон юм. 1973 онд анхны "Ring Ring" цомгоо гаргасан бол хамгийн сүүлд 2005 онд есөн цомог, хоёр DVD-д орсон дуунуудаа нэгтгэн "ABBA The Complete Studio Recording" гэдэг диск гаргажээ.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























