Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
УИХ-д нэр дэвшигчдийн лавлагааг өнөөдөр олголоо

УИХ-д нэр дэвшигчдийн лавлагааг өнөөдөр олгоно

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших иргэдийн лавлагааг өнөөдөр 09.00-18.00 цагийн хооронд олголоо.

Сонгууль нэр дэвшигчдийн бүртгэл тавдугаар сарын 25-нд хаахтай холбоотойгоор нэр дэвшигчдийн лавлагааг өнөөдөр, бүх нийтээр амрах амралтын өдрөөр ажиллан олгохоор бүх шатны шүүхийн 37 Тамгын газар, Арбитр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран ажиллаж байна.

Лавлагаа өгөх ажил эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч нэр дэвшигчид материалаа тулган ирүүлж байгаагаас их хэмжээний материал хуримтлагдан хүндрэл учирч байна. УДШ-ийн Тамгын газар нь аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын бүх шүүхүүдээс шүүлт хийлгэн дээрх байгууллагуудаас лавлагаа авч нэгтгэн гаргаж өгдөг болохыг анхаарна уу.

Жич: Бүрдүүлэх материалыг дараах линкээр: https://supremecourt.mn/mn/home?page=pages&id=21&pr=21…

Лавлагаагаа е-майлээр авч болох ба хүсэлт дээрээ тодорхой бичнэ.

Холбоо барих утас:51-261544, 51-261815

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан