Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Сингапурын онгоц агаарын хүчтэй урсгалд орсноос нэг зорчигч амиа алдаж, 70 гаруй хүн гэмтжээ

Лондон хотоос Сингапурын чиглэлд нислэг үйлдэж байсан Singapore Airlines компанийн онгоц агаарын хүчтэй урсгалд орж донсолсноос нэг зорчигч амиа алдаж, 71 хүн бэртэж гэмтсэн хэрэг явдал тохиолджээ. 

Boeing 777-300ER онгоцонд 211 зорчигч, багийн 18 гишүүн явсан бөгөөд Тайландын нисэх буудалд ослын буулт хийсний дараа ихэнх зорчигчдыг өөр онгоцоор Сингапурт хүргэлээ. Харин бэртэж гэмтсэн хүмүүст Бангкокын эмнэлгээс тусламж үзүүлж байна.   

Амиа алдсан зорчигч нь 73 настай британи эр Жефф Китчен байжээ. Түүнийг зүрхний өвчтэй байсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд задлан шинжилгээний ажил үргэлжилж байгаа тухай Тайландын олон улсын нисэх буудлын менежер хэвлэлд өгүүлжээ.

Онгоц Мьянмарын нутаг дэвсгэрээр өнгөрөх явцдаа хүчтэй аянга цахилгаантай тулгарсан байна. Эхлээд газраас 11,000 метрийн өндөрт агаарын хүчтэй урсгалд орж,  доош шумбасны дараа огцом хөөрч, дахин доошоо унасан донсолгоо нийтдээ 90 секунд орчим хугацаанд үргэлжилсэн гэж нислэг хянах радарт бүртгэгджээ.

Сингапурын онгоц агаарын хүчтэй урсгалд орсноос нэг зорчигч амиа алдаж, 70 гаруй хүн гэмтжээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан