Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Пол Маккартни Их Британийн анхны тэрбумтан дуучин боллоо

Домогт The Beatles хамтлагийг үүсгэн байгуулагч Пол Маккартни нэг тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй (1.27 тэрбум доллар) Британийн анхны дуучин болжээ. Сэр Пол Маккартни болон түүний эхнэр Нэнси нар The ​​Times сонинд нийтлэгдсэн Их Британийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын 165-р байранд бичигджээ .

Маккартни нэг жилийн хугацаанд Got Back аялан тоглолтоос 50 сая фунт стерлингийн (63,3 сая доллар) орлого олжээ. Мөн 1968 онд зохиосон Blackbird дууныхаа зохиогчийн эрхийг дуучин Бейонсид өгснөөр үлэмж ашиг хүртжээ. 

Хамгийн баян британичуудын жагсаалтын эхэнд энэтхэг гаралтай бизнес эрхлэгч Хиндуин гэр бүл бичигдлээ. Гопи Хиндуи болон түүний гэр бүлийн хөрөнгө жилийн дотор £2 тэрбум ($2,53 тэрбум)-аар нэмэгдэж одоо 37.2 тэрбум фунт стерлингэд хүрчээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан