Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
МАН-ын жагсаалтад бичигтсэн нэрс

МАН-ын Бага хурлаар Удирдах зөвлөлөөр гаргасан нэр дэвшигчдийн нэрсийг хэлэлцэж байна. Тус намын жагсаалтыг Г.Лувсанжамц гэх стратегийн зөвлөх залуу толгойлно гэсэн мэдээлэл байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон жагсаалт:

  • Инженер Г.ЛУВСАНЖАМЦ
  • Австралийн RMIT их сургуулийн магистр М.ЭНХЦЭЦЭГ
  • "Ондо"-ийн Ч.АНАР
  • Академич Д.РЭГДЭЛ
  • Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, дэд профессор Д.ГАНМАА
  • СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.МАНДХАЙТАЙ 
  • Шарк, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.ЭНХТҮВШИН
  • Уул уурхайн яамны дэд сайд Б.УЯНГА
  • Шинэ Монгол сургуулийн Ж.ГАЛБАДРАХ
  • Нийгмийн хамгааллын сайд асан А.АРИУНЗАЯА
  • МАН-ын Хяналтын хорооны дарга Б.БАЯРБААТАР
  • Удирдлагын академийн багш, доктор Б.ХЭРЛЭН
  • Ерөнхийлөгчийн зөвлөх Д.БУМ-ОЧИР
  • Нийслэлийн засаг даргын орлогч О.НОМИНЧИМЭГ
  • Нийгмийн хамгааллын дэд сайд С.ЗУЛХПАР
  • БШУЯ-ны дэд сайд Г.ГАНБАЯР
  • Сангийн яамны дэд сайд С.МӨНГӨНЧИМЭГ
  • ХЗДХЯ-ны дэд сайд Б.СОЛОНГОО
  • Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.ЛОДОЙРАВСАЛ
  • “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.ДӨЛГӨӨН
  • СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч А.АДИЛБИШ
  • МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.ДАЛХААСҮРЭН
  • Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч У.БОЛОРТУЯА 
  • МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга Г.БАЯРХҮҮ 
  • "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирал Ц.ЦОЛМОН
  • "МТЗ" ТӨХК-ийн төслийн удирдагч Т.САЙНЖАРГАЛ 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТОЙРОГТ, П.АНУЖИН СҮХБААТАРТ ЯРИГДАЖ БАЙНА

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхлээгүй байна. Учир нь, тус намын удирдлагууд тойрог болон жагсаалтын нэрс дээр эцэслэн тохироогүй байгаа аж. Хөшигний арын мэдээллээр Төвийн бүст Сэлэнгэ аймгаас Д.Өнөрболор, тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар нэр дэвшихээр болж УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэр хасагдсан гэсэн мэдээлэл байна.

Харин УИХ-ын гишүүн П.Анужинг Сүхбаатар аймагт өрсөлдүүлэхээр яригдаж байгаа аж. Хамгийн сүүлийн мэдээллээр говийн бүст нэр дэвшихээр яригдаж байсан Сү.Батболд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ /аварга/, сайд Х.Болорчулуун нар нэр дэвшихгүй, сонгууль өнжиж,  МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий, Сүхбаатар, Дорнодын тойрогт өрсөлдөх хувилбар яригдаж байна.


                                                

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан