Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг томиллоо

Нийслэлийн МАН-ын хорооны ээлжит II хуралдаан болж, Д.Сумъяабазарын намын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцжээ.

Тодруулбал, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Нийслэлийн МАН-ын хорооны даргад Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр болсон Нийслэлийн намын хорооны хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар томилохыг дэмжиж, тамга тэмдгийг нь гардуулан өгчээ.

Ингэснээр Х.Нямбаатар 2024 оны УИХ-ын сонгуульд болон орон нутгийн сонгуульд нийслэлийн намын хороогоо удирдан ажиллахаар болж байна.

2024 оны УИХ-ын сонгуулийн 13 тойргийн зургаа нь нийслэл Улаанбаатар хотын тойрог байхаар тогтсон юм. Тавдугаар сарын 20-ны дотор нам эвслүүд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан