Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
БНХАУ, ОХУ стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэхээ мэдэгдлээ

БНХАУ, ОХУ стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэхээ мэдэгдлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж байна. Путиныг өчигдөр Хятадын дарга Ши Жиньпин хүлээж авч уулзлаа. Өнөөдөр Оросын төрийн тэргүүний айлчлал Оросын алс дорнодтой хиллэдэг Хятадын Харбин хотод газардсанаар үргэлжилж байна.

Орос, Хятадын төрийн тэргүүнүүд болон батлан хамгаалах, худалдаа эдийн засгийн салбарын өндөр дээд албан тушаалтнуудын уулзалт өчигдөр болсон. Уулзалтын дараа Ши Жиньпин болон Владимир Путин нар хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан байна.

Оросын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэхээс гадна Украинтай хийж байгаа дайнд Хятадаас олон талын тусламж дэмжлэг хүсэх зорилготой байсан. Оросыг Украин руу цэргээ оруулснаас хойш АНУ, Европын холбоо тэргүүтэй өрнөдийн орнууд Москвагийн эсрэг эдийн засгийн хориг тавьсан.

Хоригт орсноос хойш Орос Хятадын харилцаа улам сайжирч, Украины дайн эхэлснээс хойш Путин Ши ЖИньпин нар нийт дөрвөн удаа уулзсан байна. Эдгээр уулзалтуудын гурав нь сүүлийн нэг жилийн хугацаанд болжээ. Өнгөрсөн жил Ши ЖИньпин ОХУ-д албан айлчлал хийсэн юм.

Хятадын тал Орос, УКраины дайнд аль нэг талыг дэмжсэн байр сууриа илэрхийлээгүй өдий хүрсэн ч Кремлийг далдуур дэмжиж байна гэж өрнөдийнхөн Бээжинг буруутгасаар ирсэн. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад хандан Оросын дрон, танк, пуужин зэрэг зэвсгийн үйлдвэрлэлийг дэмжихээ зогсоохыг өнгөрсөн сард сануулсан юм.

Өчигдөр болсон уулзалтаар Орос, Хятадын төрийн тэргүүнүүд Украины дайн, Тайваний асуудал, Газын хямралын талаар санал солилцсон байна. Мөн аюулгүй байдал, эрчим хүч, худалдаа, геополитикийн салбарын хамтын ажиллагааг сайжруулахаар зөвшилцжээ. Орос, Украины дайн эхэлснээс хойш хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа огцом өссөн. 2023 онд хоёр улсын худалдаа 240 тэрбум ам.долларт хүрснээр өмнө байгаагүй түүхэн дээд дүнг харуулсан.

Хятадын дарга Путиныг эртний андаа хэмээн найрсгаар угтаж, дэлхий дахинд шударга ёсыг тогтооход Оростой хамтран ажиллахад бэлэн гэж мэдэгдлээ. Харин Путин хоёр орны харилцаа олон улсын тавцанд тогтвортой байр суурьтай бөгөөд хэн нэгний эсрэг шууд чиглээгүй, хэт барууны үзэлд автаагүй болохыг тэмдэглэжээ.

Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдсоноосоо хойш хилийн чанад дахь анхны айлчлалаа Хятадад хийлээ. Путины айлчлалаас хэдхэн хоногийн өмнө Хятадын дарга Ши Жиньпин Европын гурван улсад айлчлаад ирсэн юм.

1 Сэтгэгдэл
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хамгийн их уншсан