Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
13 НАСТАЙ ОХИН ЧОНЫН ДАЙРАЛТААС САМБААЧЛАН АМЬД ГАРЧЭЭ

Увс аймгийн Өлгий суманд аавтайгаа хонь хариулж явсан 13 настай охин, хониныхоо захад чононд бариулж, тухайн нөхцөлд өөрийн овсгоо самбаагаараа амьд гарч чаджээ. Охины биеий байдал хэвийн, Аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Чоно охины хоёр мөрөн дээр хөлөө тавин хазах гэж оролдох үед баруун гараараа чоныг цохиж аавыгаа шаламгай дуудаж эсэн мэнд гарч чадсан гэнэ.

Энэ тухайгаа охин ярихдаа “Хонь усалж байтал мал гэнэт үргэсэн. Хойшоо хартал юу ч харагдахгүй байсан хэрнээ гэнэт чоно гараад ирсэн. Урд талынхаа хоёр хөлийг миний  мөрөн дээр тавиад зүүн талын мөрийг маань хазах гэж оролдсон. Тэгэхээр нь би баруун гараараа цохьсон юм. Гэтэл миний гарыг хазчихсан. Би дахин дахин цохиж, аавыгаа дуудсан. Аав уурга, чулуу шидсэн” хэмээжээ.

Охинд сумын эрүүл мэндийн төв анхан шатны тусламж үзүүлсэн байна. Улмаар аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын болон гэмтлийн тасгаас шаардлагтай шинжилгээг хийж, галзуугийн вакцинд хамруулжээ. Охины биеийн байдал хэвийн, хүзүү, гар, мөр зэрэг биеийн хэсгүүддээ шархтай. Мөн хазуулсан гаранд гурван оёдол тавьжээ.

Эх сурвалж: Увс телевиз

2 Сэтгэгдэл
Үнэхээр мундаг зоригтой охин бн 😌
Зоригтой охин байна Гараараа цохиод аавыгаа дуудна гэдэг маш их зориг шүү Айхаар дуу хоолой гарахгүй болдог шд Азтай зоригтой хөөрхөн охинд амжилт ераөе Сайн эмчлүүлээрэй Тэр чоныг олж алаад шинжилгээнд өгөх хэрэгтэй галүуу ч бж мэднэ?!
Хамгийн их уншсан