Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
“Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг үргэлжлүүлэх ажлын хэсэг хуралдлаа

Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг үргэлжлүүлэх ажлын хэсгийн хурал өнөөдөр /2024.05.13/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

                 Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг үргэлжлүүлэх ажлын хэсгийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Э.Зоригтбаатар, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар, гишүүн С.Энхтөр, Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Оюуны инновац Төрийн бус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл, Ийгл ТВ-ийн тоймч Г.Улсболд болон Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Комиссарын албаны Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков, Канад Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн ажилтан Б.Оюунбилэг, урилгаар Шүүхийн цахимжуулалтын зөвлөх Ай ти инсайт ХХК-ийн захирал Ч.Агиймаа оролцлоо. Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ хэлэлцэж, төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэл хугацаандаа хийгдэж, үр дүнтэй байгаад санал нэгдэв. Мөн хурлаар Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Комиссарын албанаас боловсруулсан “Монгол Улсад хүн бүрд шударга ёс, эрх тэгш байдлыг хангах нь” зөвлөлдөх баримт бичгийн төслийн анхны бичвэртэй танилцаж, харилцан санал солилцож, шинээр зарим асуудлуудыг тусгаж, боловсруулахаар боллоо. 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан