Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Б.Ганбат: Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг

Нарны замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагт нээсэн. Уг замын өнгөт тэмдэглэгээ борооны усны улмаас урссан эсэх асуудлаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат дараах  мэдээллийг өглөө.

Тэрбээр тус замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд хийгдэж буй гарцны өмнөх өнгөт тэмдэглэгээний ажил бүрэн дуусаагүй байна. Борооны улмаас өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалууд урссан гэж олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байна. Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг. Ямар ч урсаж алга болсон зүйл байхгүй бөгөөд замын чанар, стандартад нөлөөлөхгүй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн нарны зам дагуух борооны ус зайлуулах шугам хоолой, явган замын рамп, авто замын тэмдэглэлийн ажлууд  үргэлжилж байна. Мөн замын урд хэсэгт ус зайлуулах, шингээх худаг хоёрыг шинээр хийнэ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан