Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь өндөр настан болно Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ УИХ:Хүрээ амаржих газарт дурангийн аппараттай болсон ч боловсон хүчингүй тул ашиглахгүй байна "61 хүүхдийн зуслангийн 50 нь стандарт хангаагүй байна" “Дэлхийн Монголчуудын наадам”-ын үндэсний бөхийн барилдааны бүртгэл үргэлжилж байна Сүхбаатар дүүрэгт 37 мянган ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо
Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Go Mongolia” уриан дор зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Экперт хоспиталити” ХХК зэрэг байгууллагууд хамтран зочлох үйлчилгээний сургалтыг тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг БНСУ-ын Сэжун их сургуулийн Профессор Кю Сун Кан, И Ми Ён нар удирдан явуулсан бөгөөд зочлох үйлчилгээний салбарын 25 байгууллагын 140 гаруй удирдах болон үйлчилгээний ажилтнуудыг хамруулсан юм.  

Энэхүү сургалтыг зохион байгуулснаар аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэн, мэргэшсэн ажилтан, албан хаагчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолсон.

Сургалтыг удирдан явуулсан БНСУ-ын Сэжун их сургуулийн багш, профессор И Ми Ён  болон зохион байгуулагчдын төлөөллийг НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг амжилттай удирдан явуулсанд талархал илэрхийлж, үйлчилгээний салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлэв.

БНСУ-ын Сэжун их сургуулийн багш профессор И Ми Ён: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдыг мэргэшүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд онцгойлон анхаарал хандуулж ажиллаж байгаа явдалд баяртай байна. Цаашид энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулахад бидний хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна гэв.

 

1 Сэтгэгдэл
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хамгийн их уншсан