Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Өнөөдрөөс нээгдэж байгаа авто замууд
 

Өнөөдрөөс нээгдэж байгаа авто замууд

Нийслэлийн засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн  А/32 дугаар захирамжаар Хотын гол болон туслах гудамж замуудын засвар, шинэчлэлтийн 13-н төсөл арга хэмжээний ажлууд батлагдан, гэрээ байгуулагдсан билээ. Дараах хоёр байршилд засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн байсан нь өнөөдөр дуусгавар болж, замуудыг нээж байна.

  1. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Намъяанжугийн гудамж

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Намъяанжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг болох Зүүн дөрвөн замын уулзвараас Халдвартын уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 1-ний 22:00 цагт хаасан билээ. Тэгвэл "Намъяанжугийн гудамжны асфальт бетон хучилтын ажил бүрэн дуусаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр /2024.05.03/ нээсэн байна.

  1. Ботаникийн эцсээс 12-н автобусны буудал хүртэлх авто зам

Ботаникийн эцсээс 12-н автобусны буудал хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж зам шинэчлэлтийн ажил хийсэн. Өнөөдөр /2024.05.03/ тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж дуусан замын хөдөлгөөнийг нээжээ.

Ботаникийн эцсээс 12-н автобусны буудал хүртэлх авто замыг нээжээ

1 Сэтгэгдэл
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Хамгийн их уншсан